Утас: 70532184, 70532946 | Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn | Сайтын бүтэц
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
2025-12-03
19
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газарт ажиллалаа.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулахаас гадна шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн байр, танхим, өрөө, тасалгаатай танилцан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзан тэдгээрийн санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.
