Цагдаагийн байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулав
Шүүхийн Тамгын газраас Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагатай “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хамтран ажиллах төлөвлөгөө, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хамтарсан уулзалтыг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулав.
.jpg)
Уулзалтад шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя, шүүхийн захиргааны ажилтнууд болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрзориг, ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Уртнасан, хамгаалалтын болон харуулын цагдаа нар оролцлоо.

Уулзалтаар хууль, журмын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ цагдаагийн албан хаагчийн томилгоо, арга зүйн зөвлөгөө, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг сайжруулах, мэдээ, тайланг цаг хугацаанд солилцох, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг сайжруулж ажиллахаар тогтлоо.