Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Өмгөөлөгчийн өмнөх шүүх хуралдаан дуусаагүй үндэслэлээр хуралдааныг хойшлуулав
2026-01-31
16

Өмгөөлөгчийн өмнөх шүүх хуралдаан дуусаагүй үндэслэлээр хуралдааныг хойшлуулав

Шийдвэрийн дугаар: 2026/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамж:

Шийдвэрийн огноо: 2026.01.29

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан, хийгдээгүй ажлыг хийгдсэн мэтээр баримт бүрдүүлж 55,616,470 төгрөгийг завшиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Насан-Өлзийгийн өмгөөлөгчөөс “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх”-д 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас эхэлсэн Г.Энхтүвшин нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг нотлох баримтын хамтаар шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нар холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг талуудын санал, хүсэлтийг харгалзан 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтож, шүүх хуралдааныг бэлтгэлийг хангахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Эхлэлд очих

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: