Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулав
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн
хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулав
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.06-ны өдрийн 120/ШШ2023/0006
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь “С” бөөний төвд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан” зөрчилд 5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Улсын байцаагч нь иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрших “С” бөөний төвд хяналт шалгалт хийхэд 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11,05 кг буюу нийт 12.592.430 төгрөгийн үнэ бүхий хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчлийг илрүүлж, тогтоосон.
Холбогдох хууль, журам, стандартад зааснаар бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас буцаан авч тусгай өрөө, агуулахад огноог тэмдэглэж битүүмжлэн түр хадгалах, улмаар устгалд оруулах үүрэгтэй.
Иймээс “С” бөөний төвд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн нийт 12.592.430 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчилд 5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
Шийдвэр: https://shuukh.mn/single_case/13443?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
Магадлал: https://shuukh.mn/single_case/5923?daterange=2023-07-04%20-%202023-08-31&id=2&court_cat=3&bb=1
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.