Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй

Татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлж,

тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.05-ны өдрийн 120/ШШ2022/0024

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчид нь нэхэмжлэгч компанид “...орлогоо дутуу тайлагнан татвар ногдуулаагүй, төлөөгүй, баяр ёслолын арга хэмжээний зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан, ажилчдад олгосон орон сууцны хөнгөлөлтийг татвар ногдох орлогоос хасч тооцсон, тайланг системд илгээгээгүй, борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, төлөөгүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.

А компани албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан зардалд хамаарах учраас татвар ногдуулах орлогод хамаарахгүй, НӨАТ- тайланг татварын цахим системд илгээсэн, хоцорсон тайлан дээр гарч ирээгүй, хэрэв бидэнд мэдэгдсэн бол хэдэн ч удаа залруулах боломжтой байсан, 2020 оны жилийн эцсийн тайлангаар НӨАТ-ын тайлан илүү төлөлттэй гарч байсан, гэтэл хяналт шалгалт орсны дараа дүн өөрчлөгдсөн татварын цахим системийн алдааг татвар төлөгч хариуцах үндэслэлгүй” гэж маргасан.

А компаниас 19 ажилтанд орон сууцны хөнгөлөлт олгосон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал буюу ажилчдад олгосон орон сууцны хөлс гэсэн хэсэгт хамаарахгүй, татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал гэж үзэх боломжгүй,

НӨАТ-ын тайланг хугацаанд нь татварын системд хадгалж, илгээгээгүй, НӨАТ-ын эцсийн үлдэгдэл илүү төлөлттэй тайлагнасан дүн татварын хяналт шалгалтын үед дүн өөрчлөгдсөн нь татварын мэдээллийн сангаас шалтгаалаагүй, тус компани өмнөх онуудын НӨАТ-ын тайландаа нийт борлуулалтын орлогоо дутуу тайлагнаснаас шалтгаалсан,

А компани нь төлбөрийн баримтын цахим системд нэвтрэх эрх болон бусад холбогдох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төлбөрийн баримтын мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон.

Шүүх А компаниар төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/12398?daterange=2022-01-01%20-%202023-08-08&id=1&court_cat=3&bb=1

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих