Гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтан шүүхэд хариуцагч болохгүй
Гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтан шүүхэд хариуцагч болохгүй
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.07.19-ний өдрийн 120/ШЗ2023/0044
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нь тус сумын нутаг дэвсгэрт 16 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулжээ.
Нэхэмжлэгч “газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах, мөн Засаг даргын "Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай" албан бичиг болон Ажлын хэсгийн Хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх дуудлага худалдааны тухай” албан бичгээр газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны явцад дуудлага худалдаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гомдлыг шийдвэрлэсэн.
Энэхүү сумын Засаг даргаас иргэний гомдлыг шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус буюу захиргааны акт биш тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Харин “газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгуулах”, “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.