Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

.... оны ....-р сарын ....-ны өдөр

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Гэрэлмаагийн Баатар /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ардын армийн ХХ дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 19ХХ онд халагдаж ирсэн. С.Ш нэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумаас цэрэгт татагдсан. Ээж маань намайг 7 дугаар ангид байхад нас барсан. Би ээжийн ах С.-ын асрамжид очсон. Сургуульд сурах үедээ аав дээрээ байгаад зун болохоор ах дээрээ хөдөө байдаг байсан. Тэгээд ах С-ээр овоглож олон түмэн намайг Ш гэж дууддаг байсан. Тиймээс С.Ш нэрээр цэргийн албанд татагдсан. Миний жинхэнэ нэр Г.Б юм. Цэрэгт С.Шоовдор нэрээр явсан тул цэрэгт алба хаасан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад С.Ш нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарсан юм. Иймээс уг цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70.200 төгрөг /

3. 2 хүний гэрчийн тодорхойлолт

4.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /

5.Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

6.Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

7.Бусад баримт

/Дээрх Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө.

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШЙНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.

Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний

албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих