Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Мөнгөн төгрөг гаргуулах

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

.... оны ....-р сарын ....-ны өдөр

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Алимаагийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Булаг багийн Зүлэгтэй гэдэг газар нутаглах Ноён овгийн Батын Галт

Утас............... /РД:................/ /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

Нэхэмжлэлийн шаардлага: .......................төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 ӨМА дугаартай суудлын автомашинаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн нутаг дэвсгэрт “...........төв зам дагуу явж байх үед Тоёото Виста маркийн 80-80ӨМӨ дугаартай суудлын автомашины жолооч Б.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Б.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Б.Г нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгийн орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Б.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр …. Төгрөг, осол болсноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

            Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас

4. Ослын акт -1 хувь

5. Хариуцагч Б.Г нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа 1 хуудас

6. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

Бүгд . . . хуудас материал хавсаргав. /Дээрх Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/  

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ......ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШИНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.

Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний

албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих