- Шүүхүүд
- Тамгын газар
- Шийдвэрийн тойм
- Эвлэрүүлэн зуучлал
- Иргэн танд
- Шилэн данс
Загварын нэр
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
.... оны ....-р сарын ....-ны өдөр
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Гэрэлмаагийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/
Утас............../РД.................../
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хорооллын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан:........... /......................../
гарын үсэг /гарын үсгийн тайлал/
Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг /
3.Нас барсны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
5.Багийн засаг даргын тодорхойлолт
6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
7.Гэрч асуух хүсэлт
8.Гэрчийн тодорхойлолт / 2 хүний /
9.Тодорхойлолт гаргасан 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар
/ нотариатаар гэрчлүүлсэн/
10. Гэрэл зураг /Гэр бүлийн зураг/
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
- ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШЙНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.
- Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.
Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946