- Шүүхүүд
- Тамгын газар
- Шийдвэрийн тойм
- Эвлэрүүлэн зуучлал
- Иргэн танд
- Шилэн данс
Загварын нэр
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
.... оны ....-р сарын ....-ны өдөр
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Алимаагийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/
Утас............../РД.................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Булаг багийн Зүлэгтэй гэдэг газар нутаглах Ноён овгийн Доржийн Гэрэлт Утас............... /РД:................/ /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин Г.Г нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.
Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Г-г хүү Г.Д, охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан:........... /...................../
гарын үсэг /гарын үсгийн тайлал/
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/
3. Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт
4.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь
5. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь
6. Багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас материал хавсаргав.
/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
- ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШЙНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.
- Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.
Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946