Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Ажилласан жил тогтоолгох

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

.... оны ....-р сарын ....-ны өдөр

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Гэрэлмаагийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл:................ миний бие ................ оны................дүгээр сарын ................-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. ................ онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ий харьяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг ................ оны ................ дүгээр сарын ................-ний өдрөөс ................ оны ................ дугаар сарын ................-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харьяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

  1. Нэхэмжлэл ...  хуудас
  2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ... хуудас
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа... хуудас
  4. Хөдөлмөрийн дэврийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хавсаргах... хуудас
  5. Архивын лавлагаа ... хуудас
  6. Цэргийн үүрэгтний үнэмлэх/ архивын лавлагаа
  7. “Говийн хишиг” ХХК-д хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр татах хүсэлт гаргах ... хуудас
  8. /Жишээ:1991-2003 он хүртэл “Говийн хишиг” ХХК-ны мал маллаж байсан болохыг мэдэх Г.Хишгээ, Б.Болд нараас асууж тогтоож өгнө үү/
  9. Гэрчүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хавсаргах ...хуудас 
  10. Бусад баримт /ажилд орсон, гарсан тушаал, тухайн үеийн гэрэл зураг, сайшаалын бичиг, баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн батлах гэх мэт/
  11. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70.200 төгрөг /

/Дээрх Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/                        

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШИНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.

Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний

албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих