Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах хүсэлт

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

.... оны ....-р сарын ....-ны өдөр

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Алтансүхийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Булаг багийн Зүлэгтэй гэдэг газар нутаглах Ноён овгийн Доржийн Гэрэлт Утас............... /РД:................/ /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжид үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70200

3. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1 хувь /нотариатаар гэрчлүүлсэн/

4.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь

5. Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадалгаа

6. Цэцэрлэг болон сургуулийн тодорхойлолт

7.Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ-1 хуудас

8. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь

9. Багийн засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/

10. Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл

11. Бусад

 Нийт … хуудас материал  хавсаргав.

/Нотлох баримтыг эх хувиар нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШИНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.

 

Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний

албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих