- Шүүхүүд
- Тамгын газар
- Шийдвэрийн тойм
- Эвлэрүүлэн зуучлал
- Иргэн танд
- Шилэн данс
Загварын нэр
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны
шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
.... оны ....-р сарын ....-ны өдөр
Нэхэмжлэгч: “Хас банк” /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/
Утас............../РД.................../
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б.Батаа нь Хас банкны 09 дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг, 23 тоотод оршин сууж, 6-р багт байрлах “Солонго”трейд ХХК-ий харьяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажиллуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан:........... /......................../
гарын үсэг /гарын үсгийн тайлал/
/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй бичнэ/
Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/
1. Нэхэмжлэл 1 хувь
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70200 төгрөг /
3. Нэхэмжлэгч иргэн бол иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан байх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулсан байх
4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь
5. Эрх зүйн маргаан бүхий харилцааг тодорхойлсон баримт буюу ГЭРЭЭ, хэлцэл
6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг, ТУХАЙН ИРГЭН ХАЯГ ДЭЭРЭЭ БҮРТГЭЛГҮЙ БАРИМТ/
7. Нэхэмжлэгч иргэн бол багийн Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээд бол УЛСЫН БҮРТГЭЛ-н хаяг нь харьяалал шүүхийн хаяг байх
/нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
- ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШЙНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.
- Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.
Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946