Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

.... оны ....-р сарын ....-ны өдөр

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Найдангийн Марал /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багт байрлах....... ХХКомпанитай Утас............... /РД:................/ /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.М миний бие 2007.03.29-ны өдөр ....... ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багт байх ....... орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 000 төгрөгөөр тооцож бүгд 000 төгрөгөөр худалдан авахаар болсон.

Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 000 төгрөгийг төлсөн.

Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй.

2008.01.07-ны өдөр ............ компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багт байх.......... орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1.Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн /70200 төгрөг /баримт

3.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас

4.  Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас

5. ............ ХХК-ий мэдэгдэл 1 хуудас

6.. Нийт 00 хуудас материал /Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/                             

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШИНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.    

Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний

албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих