Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Загварын нэр: Ажилд эгүүлэн тогтоолгох

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

.... оны ....-р сарын ....-ны өдөр

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 21 дүгээр байрны 34 тоотод оршин суух Боржигон овгийн Гэрэлмаагийн Билгүүн /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

            Утас............../РД.................../

 

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн Зүлэгтэй гэдэг газар байрлах 000 ХК Утас............... /РД:................/ /Хаягийг товчлохгүй тодорхой бичих/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл:................ би ......... оны ..... дүгээр  сарын  .......-ны өдөр ................ ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн  хугацаатай хийж, менежерийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж ........ оны ...... дүгээр сарын .......-аас эхлэн ХХ оны ХХ дүгээр  сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл ........ оны ........дүгээр сарын ........-ны өдөр ........ дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ................ төгрөгийг гаргуулж өгнө үү /гэх мэт/

 

Нэхэмжлэгч:................../............................/

         гарын үсэг /гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэлд: /Хавсаргасан баримтын жагсаалтаа бичнэ үү. Мөн хуудсаа дугаарлана уу/

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Хөдөлмөрийн гэрээ

3.Маргаанд хамааралтай тушаал, шийдвэр, журмыг эх хувиар нь эсхүл хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хавсаргах /Жишээ: Ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн тушаал, мэдээгдсэн хуудас, дотоод журам гэх мэт/

4.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 

/ Дээрх Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө./

 

  • УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 70200 ТӨГРӨГИЙГ ТӨЛӨХДӨӨ МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН, ЭСХҮЛ ХАРЬЯА ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГААС ЗААВАР АВАН ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН, КОД АВЧ ЗААВРЫН ДАГУУ ТУШААЖ БАРИМТЫГ ХАВСАРГАХ ... ХУУДАС / ТӨЛБӨРИЙН ДААЛГАВАР ҮҮСГҮҮЛЭН КОД АВЧ, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ГЭСЭН ХЭСЭГТ НЭХЭМЖЛЭГЧИЙН НЭРИЙГ БИЧСЭН БАЙХ/
  • ИРГЭД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ШҮҮХЭД БАЙРЛАХ КИОСК МАШИНД ТӨЛБӨРИЙН КАРТ УНШУУЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.                                         

 

  • Анхаарах зүйлс: Нэхэмжлэлээ хэлбэрийн хувьд дээрх дарааллаар урд талаасаа 3см-ийн зайтай шивэх /гар хэлбэрээр/ бичиж ирнэ.

Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ижилцэцэг утас:70532946

Эхлэлд очих